Сайн байцгаана уу, Япон улсад суралцаж буй эрхэм хүндэт оюутан залуусаа!
Сайн байцгаана уу, Япон улсад суралцаж буй эрхэм хүндэт оюутан залуусаа!
Монгол ахуй, Монгол зан заншилаа Монголд элэгтэй Япон хүмүүүст сурталчлах ажлын нэгээхэн хэсэг болгож, ЯМОХ-оос “Цагаан сар 2012″ арга хэмжээг зохион байгуулж байна. Япон Монгол хоёр орны цаг агаарын эрс тэс ялгаатай байдал зэргээс шалтгаалаад Япончууд өвлийн улиралд тэр бүр Монгол оронд маань очиж чаддаггүйгээс, талын Монгол айл, малчид өвлийг өнтэй давж, урин дулаан улиралтай учран золгож байгаагаа тэмдэглэдэг энэхүү баярыг маань төдийлөн мэддэггүй. Бид, оюутнууд энэ л боломжийг тэдэнд олгож, Монгол уламжлал, соёлын нэгээхэн хэсгээс тэдэнд танилцуулах, эх орноо сурталчлах үүднээс Цагаан сар арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн Цагаан сарыг энэ сарын 25 ны өдөр, 16 :00-19:00 цагийн хооронд Комаба Олон Улсын Оюутны Хотхонд зохион байгуулах гэж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирж, эх орноо сурталчлах энэ үйлсд гар бие оролцохын ялдамд, найз нөхдийн хамт нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэхийг хүсье!
Оролцохыг хүссэн хүмүүсtsagaansar2012@gmail.com хаягаар 2 сарын 24 ныг хүртэл бүртгүүлнэ үү.
Хураамж : 3500 иен (Оюутан 2000 иен)
Жич: Та бүхэн үндэснийхээ бахархал болсон Монгол дээлээ өмсөж ирэхээ бүү мартаарай!
Холбоо барих утас: 080-4232-9191 (Нацагдорж)
Болох газар : Комаба Олон Улсын Оюутны Хотхон 東京都目黒区駒場4-5-29駒場国債交流会館
KEIO井の頭線, 駒場東大前駅 5 мин

コメント

霧木里守≒畑楽希有(はたら句きあり)
2012年2月20日7:29

 ……日本語プリーズ……(^^;)””

nophoto
Amine
2012年7月15日7:11

You’ve magnaed a first class post

お気に入り日記の更新

最新のコメント

この日記について

日記内を検索